A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 07

Эрдэнэ-уул

Хог хаягдлын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын "Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль"- ийн 18 дугаар зүйлийн 18.3 , "Хог хаягдлын тухай хууль"- ийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 , Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07-р сарын 19- ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн ИТХ- ын тэргүүлэгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1.Гэр хорооллын хог хаягдлын сарын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар

2. Аж ахуй нэгж байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3. Тогтоолоор баталсан төлбөрийг сумын хог хаягдлын үйлчилгээний санд төвлөрүүлж, хууль тогтоомжийн дагуу зарцуулан, төв суурин газрын орчны эрүүл ахуйг хангаж ажиллахыг сумын Засаг дарга, /Л.Төмөрчөдөр/-т даалгасугай.

4. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ- ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /С.Оюунсүрэн/-д үүрэг болгосугай

ДАРГА Т.БААСАНСҮРЭН