- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАЙРХАНДУЛААН СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 06/08
Хайрхандулаан сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 08/04 дүгээр тогтоол "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээ тогтоох тухай"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг. 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хуульд өөрчлөлт оруулснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" тогтоон захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5731 дугаарт бүртгэгдсэн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Газрын төлбөр, үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай 07/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4065 дугаарт бүртгэлтэй тогтоолыг хүчингүйд тооцсон тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Долгорсүрэн)-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА П.АЛТАНГАН
Текст томруулах
A
A
A
