- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- АРВАЙХЭЭР СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 7/09
Арвайхээр
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Шинээр батлагдан хэрэгжиж буй холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн Арвайхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 8/05 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Дээрх хүчингүй болгож буй тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 4085 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны 3 дугаар сард багтаан уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Тунгалаг)-т даалгасугай.
3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд шинээр баталсан "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болсон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Тунгалаг), Ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газрын дарга (С.Ганчимэг) нарт үүрэг болгосугай.
ДАРГА Ц.ДОНЬДДОРЖ
Текст томруулах
A
A
A
