- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 7/15
Бат-Өлзий сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Шинээр батлагдан хэрэгжиж буй холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэн Бат-Өлзий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолыг 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
2.Дээрх хүчингүй болгож буй тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 4055 дугаарт бүртгэгдсэн тул холбогдох материалыг бүрдүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2022 оны 3 дугаар сард багтаан уламжлан, улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Чимэддулам/-д даалгасугай.
3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хэм хэмжээ тогтоох эрх, чиг үүргийг хэрэгжүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаас 2022 онд шинээр баталсан "Сумдын газрын үнэлгээний бүсийн зураг, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" шийдвэр болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчингүй болсон тогтоолыг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Чимэддулам/, сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Н.Бат-Эрдэнэ/ нарт үүрэг болгосугай.
ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ
Текст томруулах
A
A
A
