- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САГИЛ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

УВС АЙМГИЙН САГИЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 6/12
Хар мод
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1.10, 48 дугаар зүйлийн 48.1, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай
2. Хог хаягдлын хураамжийг батлагдсан тарифын дагуу албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн, олон нийтэд сурталчлан таниулж, тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж, Хог хаягдлын менежментийг сайжруулан, орлогыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Л.Санжжав)-д үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Хог хаягдлын төлбөрийн хэмжээ тогтоох тухай " 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Төгсөө)-д даалгасугай
ДАРГА Ө.ДАВАА
Текст томруулах
A
A
A
