- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "Хувьцаат компанийн хувьцаа зэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-д нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр
Дугаар 45
Улаанбаатар хот
"Хувьцаат компанийн хувьцаа зэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-д нэмэлт, ѳѳрчлѳлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам"-д дор дурдсан агуулгатай Дѳрѳвдүгээр бүлэг нэмсүгэй:
"ДѲРѲВ. ХУРЛЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ
4.1.Компанийн дүрэм, эсхүл ТУЗ-ийн дотоод үйл ажиллагааны журамд дараах тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг мэдээллийн технологийн шийдэл ашиглан зайнаас зохион байгуулахаар нэмэлт зохицуулалтыг оруулан хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно. Үүнд:
4.1.1.ТУЗ-ийн хоёр болон түүнээс дээш тооны хараат бус гишүүн, эсхүл компанийн гаргасан саналын эрхтэй нийт хувьцааны 10 болон түүнээс дээш хувийг дангаараа, эсхул холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа болон тэдгээрийн саналын эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу хэрэгжүүлж байгаа иргэн, хуулийн этгээд санал, шаардлага гаргасан;
4.1.2.ТУЗ шийдвэр гаргасан.
4.2.Энэхүү журмын 4.1-д заасан хурлыг дараах хэлбэрээр зохион байгуулж болно.
Үүнд:
4.2.1.зайнаас /мэдээллийн технологи, программ хангамж ашиглан хурлын бүх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах/;
4.2.2.хосолсон /танхим болон зайнаас/.
4.3. Компани ѳѳрийн боловсруулсан, эсхүл гэрээний үндсэн дээр бусад этгээдийн мэдээллийн технологи, программ хангамжийг ашиглан хурлыг зохион байгуулж болно.
4.4.Хурал зарлагч этгээд нь энэ журмын 4.3-т заасан цахим хурлыг зохион байгуулах мэдээллийн технологи, программ хангамжийн талаарх дэлгэрэнгуй танилцуулгыг энэ журмын 2.6-д заасан хугацаанд Хороонд хүргүүлнэ.
4.5.Цахим хурал зохион байгуулах мэдээллийн технологи, программ хангамж нь дараах нѳхцѳл, шаардлагыг хангасан байна.
4.5.1.Хувьцаа эзэмшигчдэд дараах боломжийг олгосон байх:
4.5.1.1.хурлын зар, дэг, хэлэлцэх асуудалтай холбоотойгоор урьдчилж бэлдсэн болон хурлын үеэр тавигдсан баримт, материалтай танилцах;
4.5.1.2.цахимаар болон биеэр бүртгүүлэх;
4.5.1.3.санал болон асуултыг цахимаар болон цаасан хэлбэрээр урьдчилан хүргүүлэх;
4.5.1.4.хурлын уйл ажиллагааг онлайн хэлбэрээр шууд үзэх;
4.5.1.5.хурлын үеэр цахимаар санал ѳгѳх, асуулт тавих, хэлэлцүүлэгт оролцох;
4.5.1.6.саналын хуудас хүчингүй болох эрсдэлийг хаах /саналын хуудас бүрэн гүйцэд, зөв бѳглѳгдсѳн эсэхэд анхааруулга ѳгѳх/;
4.5.1.7.хурлын шийдвэр, санал хураалтын дүнтэй шуурхай танилцах;
4.5.1.8.компанийн цахим архивын баримттай танилцах.
4.5.2.Мэдээллийн нууцлал, ашиглалт, хадгалалт хамгаалалтын аюулгүй байдлыг хангасан байх.
4.5.3.Хорооны мэдээллийн сантай холбогдох боломжтой байх
4.6.Компани нь хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах тохиолдолд дор дурдсан үүргийг хүлээнэ:
4.6.1.хуралд оролцохоор буртгүүлэх хүсэлт гаргагчийн биеийн байцаалт, итгэмжлэлээр оролцох этгээдийн итгэмжлэлийг хуралд оролцох эрх бүхий хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалттай тулган баталгаажуулах /Хуралд оролцох эрх бүхий этгээдийг танин баталгаажуулах, мэдээлэл илгээх, нууцлалыг хангах зорилгоор баталгаат цахим шуудан болон гар утасны дугаар зэрэг нэмэлт мэдээллийг шаардаж болно/;
4.6.2.мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан нэвтрэх эрх, нууц үгийг хуралд оролцохоор бүртгүүлсэн хувьцаа эзэмшигчдийн цахим шуудан, эсхул гар утасны дугаараар дамжуулан илгээх;
4.6.3.хуралд ашиглах программ хангамжийг ашиглах заавар, зѳвлѳгѳѳ бүхий мэдээллийг хувьцаа эзэмшигчдэд хүргэх;
4.6.4.хурлын үеэр хувьцаа эзэмшигчдэд шуурхай зѳвлѳгѳѳ, туслалцаа үзүүлэх мэдээлэл харилцааны цахим суваг болон шуурхай утасны дугаар ажиллуулах;
4.6.5.хурлын материалыг цахим хурал дууссанаас хойш ажлын 3 ѳдрийн дотор Хорооны мэдээллийн санд хүргүүлэх;
4.6.6.хурлын материал, хурлын үйл явцын бүтэн дүрс бичлэг, санал хураалтын баримт зэргийг засварлах, ѳѳрчлѳх боломжгүй хэлбэрт шилжүүлэн компанийн цахим архивын баримт болгох.
4.7.Хурлыг хуралдуулах боломжгүй техникийн нѳхцѳл үүссэн тохиолдолд хурлыг хүчин тѳгѳлдѳр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах ѳдрийг ТУЗ товлоно.
4.8. Энэ журмын 4.7-д давагдашгуй хүчин зүйлсээс болсон нѳхцѳл байдал мѳн хамаарна.
2.Мѳн журмын 4.2 дахь хэсгийн "3.7" гэсний дараа ", 4.4, 4.5, 4.6" гэж нэмсүгэй.
3.Мѳн журмын Дѳрѳвдүгээр бүлгийн "Дѳрѳв" гэснийг "Тав" гэж, 4.1 дэх хэсгийн "4.1" гэснийг "5.1" гэж, 4.2 дахь хэсгийн "4.2" гэснийг "5.2" гэж, 4.3 дахь хэсгийн "4.3" гэснийг "5.3" гэж, Тавдугаар бүлгийн "Тав" гэснийг "Зургаа" гэж, 5.1 дэх хэсгийн "5.1" гэснийг "6.1" гэж, 5.2 дахь хэсгийн "5.2" гэснийг "6.2" гэж тус тус ѳѳрчилсүгэй.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА. Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
