A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 145

Улаанбаатар хот

"Компанийн засаглалын кодекс"-ийг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Улсын Их Хурлын 2006 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм"-ийн 2.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Компанийн засаглалын кодекс"-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоолын 1-д заасан "Компанийн засаглалын кодекс" /цаашид "Кодекс" гэх/-ийг үйл ажиллагаандаа дагаж мөрдөхийг нээлттэй хувьцаат компани, даатгагч, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ болон хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компанид тус тус үүрэг болгож, бусад компаниудад зөвлөсүгэй.

3. Кодексийг шинэчлэн баталсантай холбогдуулан өөрийн байгууллагын холбогдох дүрэм, журамд дараах асуудлыг тусгасан өөрчлөлтийг оруулж, Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК /Х.Алтай/, "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК /Ж.Золзаяа/-д тус тус үүрэг болгосугай:

          1/ Кодексийн хэрэгжилтийн тайлангийн үнэлгээнээс хамаарч үнэт цаасны бүртгэлийн ангилалд өөрчлөлт оруулах;

         2/ Нээлттэй хувьцаат компаниас кодексийн хэрэгжилттэй холбогдох тайланг кодексийн хавсралтад заасан маягтын дагуу хүлээн авч, нэгтгэн олон нийтэд мэдээлэх.

4. Кодексийг хүртээмжтэй арга хэлбэрээр таниулан сурталчлах болон холбогдох сургалт зохион байгуулахыг Компанийн засаглал, комплайнсын хэлтэс /А.Авир/-т үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн "Компанийн засаглалын кодексийг шинэчлэн батлах тухай" 162 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН