- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- НОГДОЛ АШГИЙН БОДЛОГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар
сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор батлагдсан
"Компанийн засаглалын кодекс"-ийн хавсралт 6
НОГДОЛ АШГИЙН БОДЛОГЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэ баримт бичгээр хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах бодлогыг тодорхойлно.
ХОЁР. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1.Компани татвар төлсний дараах цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахдаа дараах зарчмыг баримтална:
2.1.1.ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх;
2.1.2.ногдол ашиг төлсний дараа компанийн өөрийн хөрөнгө нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, татан буулгалтын үнэ, хуульд заасан өөрийн хөрөнгийн доод хэмжээний нийлбэрээс илүү байх;
2.1.3.компани эргүүлэн авах үүрэг хүлээсэн үнэт цаасаа бүрэн авсан байх.
2.2.ТУЗ нь компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж болно. Энэ тохиолдолд уг шийдвэрийг хагас жилийн санхүүгийн тайлан гарснаас хойш 30 хоногийн дотор гаргах ба энэ баримт бичгийн 2.1-т заасан нөхцөл хангагдсан байна.
2.3.Ногдол ашиг тараах хэлбэр ба хугацаа нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцсэн, холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын баталсан журам, зааврыг зөвлөмжийг дагаж мөрдөнө.
2.4.Ногдол ашгийн хэмжээг тодорхойлсон тооцооллыг ТУЗ гаргана. Тооцооллыг гүйцэтгэх удирдлагаас санал болгож болно.
2.5.Компани нь ногдол ашиг хуваарилахдаа Компанийн тухай хууль, холбогдох журамд заасан нөхцөл шаардлагыг хангасан байна.
2.6.ТУЗ-өөс ногдол ашгийг тараах өдрийг тогтоохдоо компанийн бизнес төлөвлөгөөтэй уялдуулан боломжит хугацааг харгалзана.
2.7.Компани нь өөрийн цахим хуудсанд ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна.
2.8.Ногдол ашиг тараасны дараа үлдэх ашгаас нийгмийн хариуцлага, соёлын арга хэмжээний санг ТУЗ-ийн шийдвэрээр байгуулж болно. Сан байгуулах, түүний хөрөнгийг захиран зарцуулах журмыг гүйцэтгэх удирдлага боловсруулж, ТУЗ-ийн тогтоолоор батална.
2.9.Компани нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг хугацаанд нь тараагаагүй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр алданги төлөх ба компанид учирсан хохирлыг гүйцэтгэх захирал хариуцна.
Текст томруулах
A
A
A