- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНХАЙРХАН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

ЗАВХАН АЙМГИЙН БАЯНХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 01
Алтанбулаг
Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 66.1.2 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь хэсэг Сангийн сайд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 1,2 дугаар хавсралтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь :
1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх Хог хаягдлын үйлчилгээний хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.
2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тариф дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр үйлчилгээний газар, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлэх, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Д. Эрдэнэбаатар /, Сумын засаг дарга /Б.Батсайхан / нарт даалгасугай.
3. Тогтоолийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /М.Элбэгжаргал / -д үүрэг болгосугай
ДАРГА М.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
