- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯНЛИГ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 7/08
Хатан суудал
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын төлбөр хураамжийн хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлыг ачиж тээвэрлэх жолоочтой гэрээ байгуулан, график гарган цаг хугацаанд нь ачуулах, тэдний нийгмийн болон хөдөлмөр хамгаалал, цалин урамшууллыг шийдвэрлэж ажиллахыг сумын Засаг дарга (О.Мөнхбат)-д даалгасугай.
3.Батлагдсан тарифыг мөрдүүлэн хэрэгжүүлж төлбөр, хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /О.Мөнхбат/, Татварын улсын байцаагч (Ш.Жаргалмаа) нарт үүрэг болгосугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Эрдмаа)-д даалгасугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12/01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА С.АМАРСАНАА

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 8/11
Хатан суудал
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт оршин сууж буй айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр үйлчилгээний газрууд, албан байгууллагуудаас гарч байгаа ахуйн болон хуурай хог хаягдлын төлбөр хураамжийн хэмжээг хавсралтад зааснаар шинэчлэн баталсугай.
2.Хог хаягдлыг ачиж тээвэрлэх жолоочтой гэрээ байгуулан, график гарган цаг хугацаанд нь ачуулах, тэдний нийгмийн болон хөдөлмөр хамгаалал, цалин урамшууллыг шийдвэрлэж ажиллахыг сумын Засаг дарга (О.Мөнхбат)-д даалгасугай.
3.Батлагдсан тарифыг сурталчлан хэрэгжүүлж, төлбөр хураамжийг бүрэн төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга (О.Мөнхбат), Татварын улсын байцаагч (Ш.Жаргалмаа) нарт үүрэг болгосугай.
4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлэх болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Эрдмаа)-д даалгасугай.
5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит 7 дугаар хуралдааны 7/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
