- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 139
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан "Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх" богино хугацааны сургалтыг олон улсын тэргүүлэх шинэ дэвшилтэт арга хэлбэрээр үр дүнтэй зохион байгуулах арга хэмжээ авахыг "Удирдлагын академи" төрийн өмчит үйлдвэрийн газар (Д.Сүрэнчимэг)-т болон Засгийн газрын холбогдох гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2. Богино хугацааны сургалтыг 2022 онд зохион байгуулахад шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.
3. Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын агуулга, хөтөлбөрт 2023 оноос эхлэн уг сургалтыг нэмж тусган батлуулах арга хэмжээ авахыг "Удирдлагын академи" төрийн өмчит үйлдвэрийн газар (Д.Сүрэнчимэг)-т, сургалт зохион байгуулахтай холбоотой зардлыг "Удирдлагын академи"-ийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Жавхланд, тус сургалтад хамруулах албан хаагчдынхаа зардлыг тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.
4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
