A

A

A

  • Нүүр
  • Шүүхийн ерөнхий зөвлөл
  • ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ "Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журам" батлах тухай - /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./
Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 4 сарын 7-ны өдөр

Дугаар.76, А/206

Улаанбаатар хот

Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журам батлах тухай

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД