- Нүүр
- Хууль, хяналтын байгууллага
- ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАХАД ХАРШЛАХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 75, А/205
дугаар хамтарсан тушаалын хавсралт
ШҮҮГЧЭЭР АЖИЛЛАХАД ХАРШЛАХ
ӨВЧНИЙ ЖАГСААЛТ
1.Шүүгчээр ажиллахад харшлах өвчинд дараах өвчин, эмгэг хамаарна:
1.1.Сэтгэц, зан үйлийн эмгэг
1.1.1.Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг:
1.1.1.1.альцгеймерийн өвчний үеийн тэнэгрэл F00;
1.1.1.2.судасны өвчний тэнэгрэл F01;
1.1.1.3.бусад бүлэгт ангилагдсан өвчний үе дэх тэнэгрэл F02.
1.1.2.Тархины гэмтэл ба үйлийн хямрал бие махбодийн өвчний шалтгаант сэтгэцийн эмгэг:
1.1.2.1.органик тогтонгишсон хий үзэгдэл F 06.0;
1.1.2.2.органик кататоник эмгэг F06.1;
1.1.2.3.органик дэмийрлийн (шизофрени төст) эмгэг F06.2;
1.1.2.4.органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг F06.3.
1.1.3.Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан үйлийн бусад эмгэг F07.8;
1.1.4.Сэтгэц идэвхит эм, бодисын шалтгаант сэтгэц зан үйлийн эмгэг:
1.1.4.1.архины шалтгаант ухамсарт ухаан балартал бүхий шартах хам шинж F10.4;
1.1.4.2.архины шалтгаант солиорох эмгэг F10.5;
1.1.4.3.архины шалтгаант ойгүйдлийн хам шинж F10.6;
1.1.4.4.опиоидын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F11;
1.1.4.5.каннабинойдын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F12;
1.1.4.6.тайвшруулах, нойрсуулах эмийн шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F13;
1.1.4.7.кокайны шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F14;
1.1.4.8.сэргээгч эм бодисын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F15;
1.1.4.9.хий үзэгдэл үүсгэгч бодисын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F16;
1.1.4.10.дэгдэмхий уусгагч бодисын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F18;
1.1.4.11.олон төрлийн сэтгэц идэвхт бодисын шалтгаант сэтгэц, зан үйлийн эмгэг F19.
1.1.5.Шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэг:
1.1.5.1.хий үзэгдэл дэмийрлийн хэлбэрийн шизофрени F20.0;
1.1.5.2.хүүхдэрхэх хэлбэрийн шизофрени F20.1;
1.1.5.3.кататоник хэлбэрийн шизофрени F20.2;
1.1.5.4.үл ялгагдах шизофрени F20.3;
1.1.5.5.шизофренийн дараах сэтгэл гутрал F20.4;
1.1.5.6.үлдэц хэлбэрийн шизофрени F20.5;
1.1.5.7.энгийн хэлбэрийн шизофрени F20.6;
1.1.5.8.шизофренийн хэв шинжит эмгэг F21;
1.1.5.9.байнга дэмийрэх эмгэгүүд F22.
1.1.6.Шизоаффектив эмгэг:
1.1.6.1.шизоаффектив эмгэгийн сэтгэл хөөрөх хэлбэр F25.0;
1.1.6.2.шизоаффектив эмгэгийн сэтгэл гутрах хэлбэр F25.1;
1.1.6.3.шизоаффектив эмгэгийн сэтгэл холимог хэлбэр F25.2.
1.1.7.Сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг:
1.1.7.1.сэтгэл хөөрөх эмгэг F30;
1.1.7.2.хоёр туйлт сэтгэл цочирдох эмгэг F31;
1.1.7.3.сэтгэл гутрах тохиол F32;
1.1.7.4.сэтгэл гутрах дахилтат эмгэг F33.
1.1.8.Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг:
1.1.8.1.айдаст сэтгэл түгших эмгэг F40;
1.1.8.2.дасан зохицохуйн эмгэг F43;
1.1.8.3.диссоциатив эмгэг F44.
1.1.9.Насанд хүрэгчдийн бие хүний зан үйлийн эмгэг:
1.1.9.1.бие хүний паранойд эмгэг F60.0;
1.1.9.2.бие хүний шизойд эмгэг F60.1;
1.1.9.3.бие хүний диссоциаци эмгэг F60.2;
1.1.9.4.бие хүний сэтгэлийн хөдөлгөөний тогтворгүй эмгэг F60.3;
1.1.9.5.бие хүний истерийн эмгэг F60.4;
1.1.9.6.бие хүний сэтгэл түгших эмгэг F60.5;
1.1.9.7.бие хүний хараат эмгэг F60.7;
1.1.9.8.бие хүний холимог болон бусад эмгэг F61.
1.1.10.Оюуны хомсдолын эмгэг:
1.1.10.1.оюуны хөнгөн хомсдол F70;
1.1.10.2.оюуны хүндэвтэр хомсдол F71.
1.2.Чих, хамар, хоолойн эмгэг
1.2.1.олдмол дүлий үед /2 чихний сонсгол 90 дБ-ээс дээш бууралттай бол/ хэлтэй бол H90.3;
1.2.2.төрөлхийн таг дүлий /хэлгүй бол/ H91.3.
1.3.Мэдрэлийн өвчин
1.3.1.Тархины эмгэг:
1.3.1.1.тархины харвалтын (инсульт) үлдэц урхаг, судасны мэс заслын дараах ба тархины судасны эмгэгийн уршиг I60, I61, I62, I63, I67.3, I67.4, I69;
1.3.1.2.тархмал хатуурал, түүнтэй төстэй тархи нугасны аутоиммун шалтгаант үрэвслийн үлдэц урхаг /оптикомиелит Девик, Бехчетийн өвчин, нейросаркоидоз, системийн коллагенозын ТМТ-ны хэлбэр гэх мэт/ G35-G37;
1.3.1.3.төв мэдрэлийн тогтолцооны үрэвслийн дараах урхаг үлдэц (нян, вирус, мөөгөнцөр, шимэгч хорхойн) шалтгаант менингит, менингоэнцефалит, тархи буюу нугасны буглаа, ДОХ-ын шалтгаант ТМТ-ны үрэвсэл, нейроборрелиоз г.м.) G00-G09;
1.3.1.4.тархины хавдрын урхаг үлдэц /мэс засал, хими ба туяа эмчилгээний дараах байдал/ G97, C71, C72, D33;
1.3.1.5.гавал-тархины гэмтлийн үлдэц урхаг) G91.3 G93.0 G93.49;
1.3.1.6.хөдөлгөөний эмгэг /Паркинсоны өвчин, паркинсонизм, дистони/ G20-G25;
1.3.1.7.төв мэдрэлийн тогтолцооны сөнөрөлт эмгэг /Хентингтоны хорей [ХХ], Фридрейхийн атакси [ФА], нугас-багатархины атакси [НБА], нугас-булчингийн хатангирал [НБХ], хажуугийн хатангирал хатуурал [ХХХ]/ G11-G14.
1.3.2.Нугасны эмгэг:
1.3.2.1.нугасны гэмтэл /нугасны харвалт, дарагдал, үрэвсэл г.м/ G09, G95.
1.3.3.Полиневропати, захын мэдрэлийн эмгэг:
1.3.3.1.полиневропатийн үлдэц урхаг (удмын [Шарко-Мари-Тут ба бусад], үрэвслийн дараах үлдэц байдал [зостер, боррелиоз, ДОХ- ын халдвар], аутоиммун шалтгаант [Гийен- Барре хамшинж, коллагеноз, васкулит], бодисын солилцооны шалтгаант [чихрийн шижин], хордлогын шалтгаант [архины, хүнд металлын, органик уусмалын], паранеопластик шалтгаант [уушгины карцином] G60, G61, G62, G65, G13.
1.3.4.Булчин, мэдрэл-булчингийн синапсын эмгэг:
1.3.4.1.мэдрэл-булчингийн синапсын ба булчингийн эмгэг /миастени гравис [МГ], миодистрофи [МД], миотонийн эмгэгүүд [МТ], полимиозитийн [ПМ] дараах үлдэц урхаг/ G70-G72;
1.3.4.2.органик үлдэц бүхий тархи эмгэгшил /энцефалопати/ G80-G82;
1.3.4.3.тархи, нугасны гаж хөгжил, гидроцефали, нугас хөндийтөл /сирингомиели/ Арнольд-Киарын гажиг, ивэрхий G91 Q07.0 G95.0.
1.4.Мэдрэлийн эмгэгийн оношийг баталгаажуулахдаа Бартелын индексээр үнэлж үнэлгээний оноо ≤15 оноотой тохиолдолд шүүгчээр ажиллахад харшилна, 15 оноотой тохиолдолд мэргэжлийн эмч нарын 3 ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй комиссын дүгнэлтийг үндэслэнэ.
1.5.Шүүгчээр ажиллахад харшлах өвчний жагсаалтыг шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн эрүүл мэндийг тодорхойлоход үндэслэл болгоно.
1.6.Энэ жагсаалтыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A