A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВШРҮҮЛЭХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 24-ны өдөр

Дугаар 13

Таванбулаг

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэхь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалаар батлагдсан " Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтанд дурдсанаар баталсугай.

2.Хог хаягдлын хураамжийг сумын төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга / Б.Бямбаа/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АЛГИРМАА