- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДОРНОД АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

ДОРНОД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 9/08
Чойбалсан
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн хөрөнгийн зориулалтыг харгалзан хавсралтад заасан хувь хэмжээгээр тогтоосугай.
2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (М.Бадамсүрэн), Татварын хэлтсийн дарга (С.Бямбарагчаа), сумдын Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУРЛЫН ДАРГА М.ЭНХТӨР
Текст томруулах
A
A
A
