- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.2.2, 14.2.4, 14.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт"-д доор дурдсан агуулга бүхий заалтыг нэмсүгэй:
1/ 7.1.10. Монгол улсын хууль тогтоомжид тусгагдсан "Ногоон таксономи"-ийн ангилалд хамаарах үйл ажиллагааг аливаа хэлбэрээр даатгаж буй сайн дурын даатгалын бүтээгдэхүүнийг ногоон даатгал гэж ойлгох бөгөөд ногоон даатгалын бүтээгдэхүүн нь дараах онцлог, шинж чанартай байна. Үүнд:
7.1.10.а. Даатгалын гэрээний нөхцөлд адил хэлбэрийн даатгалын бүтээгдэхүүний гэрээний нөхцөлтэй харьцуулахад тодорхой хөнгөлөлт, урамшуулал тусгагдсан байх;
7.1.10.б. даатгалын тохиолдол болсон нь холбогдох баримтаар нотлогдсон нөхцөлд даатгуулагчид хүндрэл учруулалгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг 15 хоногийн дотор олгодог байхаар гэрээнд тусгагдсан байна.
7.1.11. Ногоон даатгалын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн даатгагчид "ногоон гэрчилгээ" олгож болох бөгөөд Хороо болон холбогдох эрх бүхий байгууллагын шаардлагыг хангасан байна.
2. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн хоёрдугаар хавсралт "Даатгагчийн төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журам"-д доор дурдсан агуулга бүхий заалт, хүснэгтийг нэмсүгэй:
1/ 2.4.11.а. Үүнээс "ногоон бонд" гээд хөрөнгө байршуулах дээд хувь 20%, нэгжид ногдох хөрөнгийн дээд хувь 10%.
3. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн дөрөвдүгээр хавсралт "Даатгалын нөөц санд болон албан журмын даатгалын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, түүнийг хөрөнгө оруулалтад байршуулахад тавигдах нөхцөл, шаардлага"-д доор дурдсан агуулга бүхий заалт, хүснэгтийг нэмсүгэй:
1/ 2.1.1.и. Үүнээс "ногоон бонд" гээд хөрөнгө оруулах дээд хувь 20%.
4. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн арваннэгдүгээр хавсралт "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчоос тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар"-т доор дурдсан агуулга бүхий заалтыг нэмсүгэй:
1/ 2.6.16. Ногоон даатгалын үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг энэ зааврын 30 дугаар хавсралтын "Б" маягтаар.
5. Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн арваннэгдүгээр хавсралт "Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчоос тайлан, мэдээ, өргөдөл гаргах заавар"-ын 30 дугаар хавсралтад энэхүү тогтоолын хавсралтаар "СЗХ04153А" гэж маягт нэмсүгэй.
6. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
