- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ИДЭР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./

ЗАВХАН АЙМГИЙН ИДЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 3/07
Зуун мод
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойн албан татварыг малын төрөл тус бүрээр доорх байдлаар тогтоож баталсугай.
д/д | Малын тоо толгойн ангилал | Адуу | Үхэр | Хонь | Ямаа |
1. | Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ | 1 000 | 400 | 300 | 800 |
2.Татварыг хуулийн хугацаанд хураан орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын татварын байцаагч (А.Ганчимэг)-д даалгасугай.
З.Иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 4-ний ѳдрийн 3/01 дугаар тогтоол Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5246 дугаарт бүртгэлтэй байгаа тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажилахыг иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Ш.САМПИЛНОРОВ
Текст томруулах
A
A
A

