- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам/ - /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Дугаар 28/ А/108/ А/180
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газарт тус тус даалгасугай.
3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тайлагнаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/, Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Б.Баасандорж/-т тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
С.АМАРСАЙХАН Л.ЭНХ-АМГАЛАН С.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр
Дугаар 44, А/308, А/291
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/178А/238А/173 дугаар хамтарсан тушаалаар "Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам" батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Журам батлах тухай" 28/А/108А/180 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A