A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХӨХМОРЬТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 08

Сайн-Уст

ТОГТООЛД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2 –ын "в" дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан малын тоо толгойн албан татварын хэмжээг Адуу-500, Тэмээ-500, Үхэр-500, Хонь-200, Ямаа-800 төгрөг байхаар нэмэлт өөрчлөлт оруулсугай.

2.Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэсэнээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ЭНХБОЛДБААТАР