A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 10

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай

Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх "Чингис хаан" Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн "Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс" байгуулсугай.

2.Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР