A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 14

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хянан шалгах түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Олонхыг төлөөлөн:

Д.Батлут Улсын Их Хурлын гишүүн

Э.Батшугар Улсын Их Хурлын гишүүн

Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн

Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүн

Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын гишүүн

Ц.Мөнхцэцэг Улсын Их Хурлын гишүүн

Ж.Сүхбаатар Улсын Их Хурлын гишүүн

Б.Энхбаяр Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

Ж.Батсуурь Улсын Их Хурлын гишүүн

Н.Ганибал Улсын Их Хурлын гишүүн

Т.Доржханд Улсын Их Хурлын гишүүн

Д.Ганбат Улсын Их Хурлын гишүүн

Энэ тогтоолд 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

2.Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгахаар тогтоосугай.

3.Энэ тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР