- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДАДАЛ СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-д 2022 оны 12 дугаарт нийтлэгдсэн/.

ХЭНТИЙ АЙМАГ ДАДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 03
Баян-Овоо
БЭЛЧЭЭР АШИГЛУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.14 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арван хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Суманд хэрэгжүүлэх бэлчээр ашиглуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Уянга)-д даалгасугай.
3.Бэлчээр ашиглуулах журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга (Д.Мөнх-Од)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн хороонд даалгасугай.
ДАРГА Б.ОЮУНБААТАР
Текст томруулах
A
A
A
