- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Тогтоолд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 12
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоолд нэмэлт оруулах тухай
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын "26, " гэсний дараа "27, " гэж нэмсүгэй.
2.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
