A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 5/7

Цогтцэций сум

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, Малын тоо толгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын жилд ногдуулах хэмжээг хавсралтаар тогтоож баталсугай.

2.Байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга зэрэг байгаль, цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхай, шороон замын тээвэрлэлт болон тээврийн дэд бүтцийн стратегийн бүтээн байгуулалтуудын үйл ажиллагаанаас малын бэлчээр нутгийг хомсдолд оруулсан зэргийг харгалзан үзэж малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2022 онд малын тоо толгойн албан татварын хэмжээг "0" (тэг) төгрөг байхаар тогтоосугай.

3.Тогтоолыг хэрэгжүүлэн, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (Г.Бацмаа)-д үүрэг болгосугай.

4.Уг тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг иргэдийн Төлөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга (Б.Ганболд)-д даалгасугай.

5.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 3/4 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ДОРЖСҮРЭН