- Нүүр
- Хадгаламжийн даатгалын үндэсний хороо
- ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ /Хадгаламжийн даатгалын корпорацийн коронавируст халдвар ковид-19-ын цар тахлын үед мөрдөгдөх даатгалын нөхөн төлбөр олгох түр журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай/
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД МӨРДӨГДӨХ ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТҮР ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэг, Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ТОГТООХ НЬ:
1. Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх даатгалын нөхөн төлбөр олгох түр журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "...хуулийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болон түүнээс хойш банкинд шинээр нээсэн гадаад валютын хадгаламжид даатгалын нөхөн төлбөр олгохгүй." гэснийг "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжид даатгалын нөхөн төлбөр олгохгүй." гэж;
3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан "...хуулийн батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө." гэснийг "Энэхүү түр журам нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүчинтэй хугацаанд мөрдөгдөнө." гэж тус тус өөрчлөн найруулсугай.
2. "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед мөрдөгдөх даатгалын нөхөн төлбөр олгох түр журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан "...түр журмын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт..." гэсний "...2.2 дахь..." гэсэн хэсгийг;
2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг тус тус хассугай.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, холбогдох зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч (С.Баатарсүрэн)-д даалгасугай.
4. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын алба (Б.Булгамаа)-д даалгасугай.
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН
ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Г.ДӨЛГӨӨН
Текст томруулах
A
A
A