A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 12

Эрдэнэ

ӨВӨЛЖӨӨ ХАВАРЖААНЫ БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.14 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.3, 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Өвөлжөө, хаваржааны бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Туяасайхан /-д даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ө.Нямбаяр/-т даалгасугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ЗОЛБААТАР