- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БААЦАГААН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-д 2022 оны 12 дугаарт нийтлэгдсэн/.

БАЯНХОНГОР АЙМАГ БААЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 5/12
Баянсайр
Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35 дугаар зүйлийн 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Малын тоо, толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит V хуралдаанаас ТОГТООХ Нь:
1. Сумын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээдийн нэг толгой малд ногдуулах малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг Адуу-800, Үхэр- 600, Хонь- 300, Ямаа-400, Тэмээ-0 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2. Малын тоо, толгойн албан татварыг сумын төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, тайлагнахыг Сумын Засаг дарга (С.Энхтөр)-д даалгасугай.
3. Малын тоо, толгойн албан татвар тогтоох тухай хуулийн дагуу батлагдсан албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг мөрдөж ажиллахыг Татварын улсын байцаагч (А.Бүжинлхам)-д даалгасугай.
4. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоолыг холбогдох бичиг баримтын хамт хүргүүлж, хянуулахыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ( Ц.Энхтуяа)-д үүрэг болгосугай.
5. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн төлөөлөгчдөд даалгасугай.
6. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/16 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.САНГИ-ОЧИР
Текст томруулах
A
A
A
