A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 11

Чойр

Говьсүмбэр аймгийн газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 48.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн онцлог, байгаль экологийн хэв шинжийг харгалзан төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх "Сүмбэр сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн зураг, бүсийн солбилцол"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Шивээговь сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн зураг, бүсийн солбилцол"-ийг хоёрдугаар хавсралтаар, "Баянтал сумын газрын төлбөрийн итгэлцүүр, бүсийн зураг, бүсийн солбилцол"-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Батзам/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолыг захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаж, захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ж.Оюунбилэг/-д даалгасугай.

ДАРГА Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ