A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 154

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсад 2022 онд зохион байгуулах олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээний зохион байгуулалтын зардалд шаардагдах санхүүгийн дэмжлэгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2022 оны батлагдсан төсвөөс гаргахыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцад даалгасугай.

3. Монгол Улсад зохион байгуулагдах олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг сайтар ханган зохион байгуулж, дүнг танилцуулахыг Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ