A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ГУРВАНТЭС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 6/16

Гурвантэс сум

Тогтоол хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 4/6 дугаар тогтоолоор сумдын "Газрын төлбөрийн бүсийн хил зааг, итгэлцүүр, төлбөрийн хэмжээ"-г баталсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 сарын 21-ний өдрийн Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 9/05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.ЭРДЭНЭБАЯН