A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БАЯН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 30

Баян

Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" дэх заалт, 18.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 15-р тогтоолоор баталсан малын тоо толгойн албан татварын хэмжээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулсугай

                           Адуу -    300 төгрөг

                           Тэмээ - 100 төгрөг

                           Үхэр -    300 төгрөг

                           Хонь -   400 төгрөг

                           Ямаа -  500 төгрөг

2. Малын тоо толгойн албан татварыг батлагдсан хувь хэмжээний дагуу хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг тайлагнан ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

3. Тогтоолыг захиргааны хэм хэмжээний эмхэтгэлд нийтэлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА С.ЭНХБАЯР