A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар А-98

Улаанбаатар хот

Журамд нэмэлт оруулах тухай

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А-36 дугаар тушаалаар баталсан "Банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах, тайлагнах, хяналт тавих журам"-д дор дурдсан агуулга бүхий 4.4.8 дахь заалтыг нэмсүгэй:

"4.4.8. Энэ журмын 4.3.1-д заасан эх үүсвэрт Монголбанк, олон улсад зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагын "А"-аас дээш үнэлгээ бүхий санхүүгийн байгууллагад байршуулсан эх үүсвэрийн үлдэгдлийг оруулж тооцохгүй байж болно."

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Ц.Нарандалай), Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т даалгасугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН