- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ - /ЗХХАЭ-ийн 2022 оны 13 дугаарт нийтлэгдсэн/
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр
Дугаар 74, А/204
Улаанбаатар хот
ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, 31.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1."Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам"-ыг нэгдүгээр, "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэгийн маягт"-ыг хоёрдугаар, "Шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болох эрүүл мэндийн шалтгааныг тогтоох, эрүүл мэндийн үзлэгийн маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгасугай.
3.Тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн "Шүүгчид нэр дэвшигчийн эрүүл мэндийн тодорхойлолт гаргах журам батлах тухай" 41/20 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A