- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 13 дугаарт нийтлэгдсэн/
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 160
Улаанбаатар хот
"БАНК БУС САНХҮҮГИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг банк бус санхүүгийн байгууллагуудад үүрэг болгосугай.
3.Финтек зээлийн үйлчилгээ эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор энэхүү тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэхийг үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A