- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 13 дугаарт нийтлэгдсэн/

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ НАРИЙНТЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 07/04
Цагаан-Овоо
НАРИЙНТЭЭЛ СУМЫН ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛЖ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан "Аргачлал батлах тухай" 2018 оны 192, А/243 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 1.2 дах хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Сугар) –т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06/07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
ДАРГА Ц.ГАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
