A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 04

Алтан тээл

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.12, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.7, 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны хамтарсан 192,А/243 дугаар "Аргачлал батлах тухай" тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаа дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1."Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ"-г хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг дарга Б.Батбилэг, Тамгын газрын дарга М.Баярт нарт даалгаж, иргэд, олон нийтэд сурталчлах, хураамжийг батлагдсан хэмжээгээр орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг сумын Татварын байцаагч /Г.Эрдэнэтуяа/, Байгаль орчны байцаагч /Н.Болортуяа/, Байгаль хамгаалагч /Н.Наранбат/ нарт үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 08 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Г. БАТСҮХ