A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙН АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 23

Өлгий

Хог хаягдлын хураамжийн хэмжээг тогтоох тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д" Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дах заалтыг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өлгий сумын хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх иргэдээс дагаж мөрдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Хог хаягдлын хураамжийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх, үйлдвэрлэл, үйлчилгээний газар болон айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа хог хаягдлын хэм хэмжээг тогтоосон тарифын дагуу авч ажиллахыг сумын Засаг дарга /Д.Есболат/, Хот тохижуулах албаны дарга /К.Ерлан/ нарт үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилт, биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Х. Досжан/-д даалгасугай.

ДАРГА Х.КОСМОС

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ӨЛГИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 37

Өлгий

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭг шинэчлэн тогтоох ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтууд, Сангийн cайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалын хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамд хянуулан эрх зүйн хэм хэмжээний актаар бүртгэгдсэн өдрөөс дагаж мөрдөх ба уг өдрөөс эхлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар сарын 13–ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Үйлдвэрлэл, үйлчилгээний газар болон айл өрхийн хэрэглээнээс гарч байгаа хог хаягдлын хэм хэмжээг тогтоосон тарифын дагуу авч ажиллахыг сумын Засаг дарга /Д.Есболат/, Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч /Б.Шөген/ нарт үүрэг болгосугай.

4.Тогтоолын бүрдлийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актаар бүртгүүлж ажиллахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга /Х. Досжан/-д даалгасугай.

ДАРГА Х.КОСМОС