- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ, /ЗХХАЭ-ийн 2022 оны 13 дугаарт нийтлэгдсэн/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 60
Өлгий сум
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг хавсралтад заасан хэмжээгээр тооцож албан татвар ногдуулсугай.
2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Бауыржан), аймгийн Татварын хэлтэс (А.Камелият) нарт тус тус үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БЕЙБИТХАН
Текст томруулах
A
A
A
