- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ, /ЗХХАЭ-ийн 2022 оны 13 дугаарт нийтлэгдсэн/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 61
Өлгий сум
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 1.0 хувиар тооцож албан татвар ногдуулсугай.
2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хэмжээгээр авч орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга (Д.Бауыржан), аймгийн Татварын хэлтэс (А.Камелият) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 78 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.БЕЙБИТХАН
Текст томруулах
A
A
A
