- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ /ЗХХАЭ-ийн 2022 оны 13 дугаарт нийтлэгдсэн/

УВС АЙМГИЙН БАРУУНТУРУУН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Дугаар 8/12
Туруун
Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалтын дагуу тогтоол болон санал асуулгыг материал бүрдүүлэн хянуулж, бүртгүүлэн баталгаажуулах арга хэмжээ авахыг ИТХ-ын дарга /С.Лоохууз/-д даалгасугай.
3. Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамаар баталгаажсны дараа малын тоо толгойн албан татварын тухай хуулийг малчин болон мал бүхий иргэдэд сурталчлах ажлыг зохион байгуулж, малчин, мал бүхий иргэдэд ногдсон татварыг хуулийн хугацаанд нь орон нутгийн орлогод төвлөрүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга /С.Удаанжаргал/-д даалгасугай.
ДАРГА С.ЛООХУУЗ
Текст томруулах
A
A
A
