A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 176

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 361 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 76 дахь заалтын дараа хавсралтад дурдсан агуулгатай 77-91 дэх заалтыг нэмсүгэй.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН