- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 03
Жаргалант
Тогтоол хүчингүй болгох тухай
Тогтоол хүчингүй болгох тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга П.Ганпүрэвийн "Тогтоол хүчингүй болгох тухай" мэдээлэл, аймгийн ИТХ-ын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 79 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг хэлэлцээд "Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит бус Долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (П.Ганпүрэв)-д үүрэг болгосугай.
ДАРГА Д.ДАШДАВАА
Текст томруулах
A
A
A
