A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 162

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан "Цэргийн дотоод албаны дүрэм"-ийн 2 дугаар хавсралтын 12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн 0287 дугаар ангийг Монгол Улсын Баатар Хорлоогийн Дамбын нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайдХ.НЯМБААТАР