A

A

A

Бүлэг: 1979

 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын

2022 оны 04 сарын 12–ны өдрийн

А/67 дугаар тушаалын хавсралт

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам" (цаашид "Журам" гэх)-ын зорилго нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг (цаашид "Тусгай зөвшөөрөл" гэх) олгох сонгон шалгаруулалтыг  зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг олон нийтийн хяналтын дор ил тод, нээлттэй, шударга өрсөлдөх, тэгш боломжоор хангах зарчмыг баримтлан зохион байгуулна.

 

1.3.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан "АЛСЫН ХАРАА-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.24.-т "Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ" гэж заасан бодлогыг баримтлан Ашигт малтмалын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид тус тус нийцүүлэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

 

1.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын тухай хууль болон энэ журмын дагуу цахим хэлбэрээр зохион байгуулна.

 

ХОЁР. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохсонгон шалгаруулалтын талбайг бэлтгэх, нийтэд зарлах

2.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу холбогдох сав газрын захиргаанаас саналыг авч, Засгийн газрын баталсан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2, 17.5.3, 17.6-д заасан шаардлагад нийцүүлж, сонгон шалгаруулалтын талбайг ялгах болон давхцлыг шалгаж Үндэсний геологийн албанд  хүргүүлнэ. /УУХҮС-ын 2022 оны А/275 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./

2.2.Үндэсний геологийн алба нь энэ журмын 2.1-д заасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.1, 17.7-д заасан шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулалт явуулах талбайн геологийн суурь судалгааны ажлын ерөнхий мэдээллийг боловсруулж, Улсын төсвийн хөрөнгөөр судлагдсан ордын нөөц, баялаг, эрдсийн хуримтлал тогтоогдсон эсэхийг нягтлаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлнэ.

2.3.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу бэлтгэсэн бүх талбайг хянаж, зарлах талбайг эцэслэж, Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.4Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж нь журмын 2.3-т заасан талбайгаас Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр зарлана. /УУХҮС-ын 2022 оны А/275 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

 

2.5.Сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг тусгасан байна:

 

2.5.1.сонгон шалгаруулалтын талбайн тодорхойлолт /Талбайн дугаар, талбайн байрших аймаг, сум, талбайн нэр, хэмжээ, солбицол/;

 

2.5.2. талбайн байршлыг харуулсан зураг;

2.5.3. хүсэлтийг бүртгүүлэх цахим хуудас, холбоос хаяг, холбогдох лавлах утасны дугаар;

 

2.5.4. Хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацаа;

2.5.5. сонгон шалгаруулалтын талбайн босго үнийн дүн, түүнийг байршуулах дансны дугаар;

 

2.5.6.үйлчилгээний хураамж, дансны дугаар;

 

 

ГУРАВ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх, багцлах

 

3.1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт, үнийн санал болон техникийн саналыг бүртгүүлэхэд дараах журмыг баримтална:

 

3.1.1.оролцогч сонгон шалгаруулалтын цахим системд нэвтэрч (Цахим систем гэх), Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан үйлчилгээний хураамжийг урилгад заасан зааврын дагуу төлснөөр тухайн сонгон шалгаруулалтын талбайн багц мэдээлэлтэй танилцах, Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан хүсэлт (цаашид хүсэлт гэх) бүртгэх холбоос цэсийг ашиглах эрхтэй болно;

 

3.1.2.оролцогч нь цахим системд байрлах Сонгон шалгаруулалтын хүсэлт бүртгэх холбоос цэсийг ашиглан босго үнийг төлж, үнийн санал болон техникийн саналыг бүрэн бөглөж хавсаргаж цахимаар бүртгүүлнэ;

 

3.1.3.оролцогч нь тухайлсан талбайн сонгон шалгаруулалтад өрсөлдөх Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан үнийн саналын дүнг талбайн босго үнийг оролцуулан бүртгэлийн цахим системд байгаа цонхонд тоо болон үсгээр зөрүүгүй бичиж бөглөнө;

 

3.1.4.сонгон шалгаруулалтын талбайн босго үнэ гектар тутамд 4500 төгрөгөөр илэрхийлсэн мөнгөн дүн байхаар тооцно.

 

 

3.1.5.оролцогч сонгон шалгаруулалтын урилгад заасан хүсэлтийг хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө энэ журмын 3.1.2-т заасны дагуу бүрэн бөглөж, энэ журмын 3.1.3-т заасан босго үнийг бүрэн гүйцэд төлж илгээснээр тусгай кодоор баталгаажсан, огноо бүхий хүсэлт хүлээн авсан тодорхойлолт оролцогчдод илгээгдэж бүртгэл хүчинтэй болно;

 

3.1.6.оролцогч нь баримт бичигт заасны дагуу техникийн санал (Журмын 1, 2, 3 дугаар хавсралтуудын хамт)-ыг боловсруулан, электрон хэлбэрээр буюу "pdf" форматад гаргацтай, тод хөрвүүлэн, хүсэлт хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө илгээнэ.

 

 3.2. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг цахим системээр багцлахдаа дараах журмыг баримтална:

3.2.1.цахим систем нь Сонгон шалгаруулалтад оролцох нийт хүсэлтийг хүлээн авч бүртгэл хаагдсаны дараа хүсэлт ирүүлсэн хугацаагаар эрэмбэлж, жагсаалт-тэмдэглэлийг гаргана. Үүнд:

3.2.1.1үсэлт ирээгүй талбай;

3.2.1.2эг талбайд нэгээс илүүгүй хүсэлт ирүүлсэн жагсаалт;

3.2.1.3.нэг талбайд 2 болон түүнээс дээш санал ирүүлсэн жагсаалт.

3.2.2.Энэ журмын 7.1.1-д заасан Комисс  нь хүсэлт ирүүлээгүй талбайн жагсаалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

3.2.3 Комисс нь журмын 3.2.1.2-д заасан нэг талбайд нэг хүсэлт ирүүлсэн тохиолдолд материалын бүрдвэрийг шалгаж,  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

3.2.4.Комисс нь журмын 3.2.1.3-д заасан хүсэлтийг журмын 3.1.5-д заасан огноог баримтлан талбай тус бүрээр сонгон шалгаруулалт хийх  үнэлгээний дарааллыг тогтооно.

ДӨРӨВ.Сонгон шалгаруулалтын үнэлгээ, үнийн болон оролцогчийн техникийн саналыг үнэлэх

4.1.Сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэхдээ дараах журмыг баримтална:

4.1.1.сонгон шалгаруулалтын үнэлгээ нь цахим системийн бүртгэл хаагдсан өдрийн дараагийн ажлын өдрөөс эхлэн нээлттэйгээр явагдана;

4.1.2.комиссын нарийн бичгийн дарга нь тоон гарын үсэг ашиглан журмын 4.1.1-т заасан хугацаанд нийт талбайн хэмжээнд талбай тус бүрээр үнийн саналын жагсаалтыг гаргаж цахим системээр оролцогчдод мэдээлнэ;

 

4.1.3. комиссын нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалт явуулах талбайн тоо, нэг талбайд санал ирүүлсэн оролцогчийн тоо ажлын ачааллыг тооцож журмын 3.2.4-т заасан дарааллаар оролцогчийн техникийн саналын үнэлгээ явуулах товыг ажлын 3 (гурав) өдөрт багтаан гаргаж цахим системд байршуулна.

 

4.2. Сонгон шалгаруулалтын үнийн саналын үнэлгээг дараах журмаар хийнэ:

 

4.2.1.хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчид 70 (дал) оноог өгнө. Бусад оролцогчдын ирүүлсэн үнэ бүрийг бүртгэлийн системд бүртгүүлсний дагуу хамгийн өндөр үнэтэй харьцуулж доорх томъёогоор тооцоолно.

 

                                                    Бусад оролцогчийн үнийн санал

    Бусад оролцогчийн үнийн саналын оноо = ---------------------------------------------- x 70

                                               Хамгийн өндөр үнийн санал

 

4.2.2.хасагдах үнийн санал ирүүлсэн оролцогч буюу үнийн саналын оноо нь 40 (дөч) оноонд хүрээгүй техникийн саналд цаашид үнэлгээ хийхгүй бөгөөд цахим хуудсанд байршуулж оролцогч байгууллагуудад мэдэгдэнэ. /УУХҮС-ын 2022 оны А/275 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

 

                                                                                     Оролцогчийн үнийн санал хасагдах оролцогчийн үнийн саналын оноо 40< --------------------------------------- x 70

                                                                                      Удаах өндөр үнийн санал

 

4.2.3.Журмын 4.2.1, 4.2.2-д заасан шаардлагыг хангасан оролцогчдын үнийн саналын үнэлгээний үр дүнг цахим систем автоматаар тухайн сонгон шалгаруулалтад оролцож буй оролцогчдод мэдээлэх бөгөөд комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэл үйлдэн комиссын дарга, гишүүдэд танилцуулна.

4.3.Сонгон шалгаруулалтын оролцогчийн техникийн саналыг үнэлэхэд дараах журмыг баримтална:

 

4.3.1.Хүсэлт, түүнд хавсаргасан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 4.1.9-т заасан баримт бичиг нь энэ журмын 3.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

 

4.3.2.Комисс нь журмын 4.1.3-д заасан сонгон шалгаруулалтын товын дагуу заасан хугацаанд журмын 4.2-т заасан шаардлагыг хангасан оролцогчийн техникийн саналыг 30 (гуч) хүртэл оноогоор үнэлнэ.

 

4.3.3.оролцогчдоос ирүүлсэн техникийн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 20.5-д заасан хугацаанд (хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр эрхийн хугацаа) тодорхой үндэслэл тооцоо, судалгаанд тулгуурласан, хэрэгжих боломжтойг төлөвлөсөн эсэхийг харгалзан үнэлгээний хуудас (Журмын 4 дүгээр хавсралт)-т заасны дагуу үнэлнэ.

 

4.3.4.комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог цахим системд байршуулна.

 

4.4.Үнийн болон техникийн саналын оноог нэгтгэж шалгаруулахад дараах журмыг баримтална:

 

4.4.1.комисс нь оролцогчдоос ирүүлсэн үнийн болон оролцогчийн техникийн саналыг журмын 4.2, 4.3-д заасны дагуу үнэлгээний оноог нэгтгэж, хуралдааны тэмдэглэл үйлдэн, дүгнэлт гаргана.

 

4.4.2.сонгон шалгаруулалтад хоёр болон түүнээс дээш оролцогч нь адил үнэлгээ авсан бол хүсэлтээ цахим системд хамгийн түрүүнд бүртгүүлсэн оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай дүгнэлтийг гаргана.

 

 

ТАВ. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох

 

5.1.Сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдэх, тусгай зөвшөөрөл олгоход дараах журмыг баримтална:

 

5.1.1.Комисс нь журмын 4.4-т заасны дагуу оноог нэгтгэн, дүгнэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын даргад ажлын 1 (нэг) өдөрт багтаан хүргүүлнэ.

 

5.1.2.Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь Комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 (хоёр) өдөрт багтаан холбогдох тушаалыг гаргана.

 

5.1.3.Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-20.7-д заасны дагуу олгоно.

 

5.1.4.Хэрэв тухайн талбайд шалгарсан оролцогч нь энэ журмын 3.1.3-т заасан үнийн саналд тусгасан мөнгөн дүнг төлөөгүй бол тус оролцогчийн босго үнийг улсын төсөвт төвлөрүүлж, буцаан олгохгүй.

 

ЗУРГАА. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт

 

6.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулахад дараах журмыг баримтална:

 

6.1.1.Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9, 49 дүгээр зүйлийн 49.7, 60 дугаар зүйлийн 60.9 дэх хэсэгт заасан талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж зохион байгуулна;

 

6.1.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгж тусгай зөвшөөрлийг цуцалсан, дуусгавар болгосон, холбогдох байгууллагаас хүчингүй болгосон тухай бүр талбайн солбицол, холбогдох мэдээллийг Үндэсний геологийн албанд хүргүүлж байна;

 

6.1.3.Үндэсний геологийн алба нь чөлөөлөгдсөн талбайд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд байгаа эсэхэд шүүлт хийж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг ялгана;

 

6.1.4.Үндэсний геологийн алба нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоон Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордын улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын тухайн талбайд ногдох зардлын тооцоо, геологи-ашигт малтмалын багц мэдээллийг орд тус бүрээр бэлдэж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ. Тухайн ордын  улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын тухайн талбайд ногдох зардал нь сонгон шалгаруулалтын босго үнэ болно.

 

6.1.5.хувийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоож, Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордын үнэлгээг тухайн нөхцөл байдалд зохицуулан үнэлэх, сонгон шалгаруулалтын босго үнийг тогтоох ажлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ;

 

6.1.6.ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг авч Засгийн газраар батлуулна.

 

6.2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад дараах журмыг баримтална:

 

6.2.1.Засгийн газраас баталсан талбайг сонгон шалгаруулалт явуулахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ;

 

6.2.2.ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн  хуулийн 24.4-т заасан шаардлагыг хангасан байна;

 

6.2.3.ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг баримтална;

 

6.2.4.ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан боловч хүсэлт ирээгүй бол сонгон шалгаруулалтыг дахин нэг удаа зарлана. Хэрэв дахин зарлаад хүсэлт ирээгүй талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн багцад оруулна;

 

6.2.5.ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнийн болон техникийн саналыг нээж үнэлэхдээ энэ журмын 3 дугаар зүйлийг  баримтлан комисс хэрэгжүүлэх ба сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэрийн хувийг Ашигт малтмал, газрын тосны газартажлын 2 (хоёр) өдөрт багтаан хүргүүлнэ;

 

6.2.6.ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтална.

 

ДОЛОО. сонгон шалгаруулалтын комисс бүрэлдэхүүний болон оролцогчийн эрх, үүрэг

 

7.1.Комиссын бүрэлдэхүүн нь дараах шаардлагыг хангасан байна:

 

7.1.1.геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар сонгон шалгаруулалтын комисс (цаашид "Комисс" гэх)-ын бүрэлдэхүүнийг батална. ;

 

7.1.2.сонгон шалгаруулалтыг тасралтгүй зохион байгуулах, ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс 3 (гурав) хүртэл тооны комиссыг томилж болох бөгөөд комиссын бүрэлдэхүүний 2/3-ийг хагас жил тутамд өөрчилж болно;

 

7.1.3.комисс нь дарга,нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдсэн нийт 6 (зургаа) хүний бүрэлдэхүүнтэй байна. Нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.

 

7.1.4.комиссын гишүүн нь геологи, хууль эрх зүй, эдийн засгийн салбарын мэргэжил эзэмшсэн, геологийн судалгаа, хайгуулын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна. Комиссын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба болон салбарын төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна;

 

7.1.5.Комиссын саналын эрхтэй гишүүдийн 4 ба түүнээс дээш нь журамд заасан хугацаанд үнэлгээ хийж, Цахим гарын үсгийн тухай хуулийн 6.2-т шаардлага хангасан тоон гарын үсгээр баталгаажуулснаар комиссын үнэлгээ хүчин төгөлдөр болно.

 

7.2.Комисс нь дараах эрх, үүрэгтэй байна:

 

7.2.1.сонгон шалгаруулалтыг урилгад заасан хугацаанд эхлүүлэх,

 

7.2.2.сонгон шалгаруулалт явуулах тухай холбогдох тушаал, шийдвэрийг танилцуулах, оролцогчдоос сонирхсон асуудлаар тайлбар авах,

 

7.2.3.ирүүлсэн бүх хүсэлт нь энэхүү журамд заасан шаардлагыг хангаагүй бол тухайн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт зарлах тухай дүгнэлт гаргах,

 

7.2.4.сонгон шалгаруулалтын үйл явцыг баримтжуулж, тухай бүр тэмдэглэл үйлдэх,

 

7.2.5.сонгон шалгаруулалтын журамд хугацаа заасан үйл ажиллагаануудыг тодорхой шалтгааны улмаас хугацаанд нь багтаан явуулах боломжгүй болсон тохиолдолд комиссын гишүүдийн хурлаар шийдвэрлэн оролцогчдод мэдэгдэн хугацааг өөрчилж, сунгаж болно.

 

7.2.6.Комиссын гишүүд нь Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад хуульд заасан мэдээллийг задлах, нийтлэх буюу тарааж болохгүй.

 

7.3.Комиссын дарга, гишүүд нь дараах эрх, үүрэгтэй:

 

7.3.1.Комиссын дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

7.3.1.1.Комиссын хурлыг удирдаж, үйл ажиллагаатай холбогдуулан зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүр шуурхай авч нэгдсэн удирдлагаар хангана;

 

7.3.1.2.Комиссын үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох баримт бичигтэй тухай бүр танилцах, комиссын гишүүдэд шаардлага тавьж ажиллана;

 

7.3.2.Комиссын гишүүд нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

 

7.3.2.1.Комиссын хуралд саналын эрхтэйгээр холбогдох үнэлгээ хийж оролцох;

 

7.3.2.2.Комиссын гишүүд журамд заасан хугацаанд багтааж үнэлгээ хийх;

 

7.3.2.3.Комиссын хуралд тогтмол оролцож, комиссын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах;

 

7.3.2.4.Комиссын хуралдаанаар хэлэлцэх оролцогчдоос ирүүлсэн хүсэлтэд мэргэжлийн санал, дүгнэлтийг гаргаж оролцох;

 

7.3.2.5омиссын дарга, гишүүд нь комиссын гишүүний эрх, үүргийг нэг адил хэрэгжүүлэх;

 

7.3.2.6.Комиссын гишүүн өөрийн биеийн эрүүл мэндийн шалтгаан болон бусад шалтгаанаар комиссын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргах.

 

7.3.2.7.Ашиг сонирхлоос ангид байх.

 

7.4.Комиссын салбар хуралдааны нарийн бичгийн дарга нь дараах чиг үүрэгтэй байна:

 

7.4.1.Нарийн бичгийн дарга нь журмын 2.5.4-д заасан хугацаа дуусмагц ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2-т заасны дагуу тусгай тэмдэглэгээг хийх.

 

7.4.2.Нарийн бичгийн дарга нь хүсэлтэд үнэлгээ хийхгүй бөгөөд шалгаруулалттай холбоотойгоор хурлын тэмдэглэл хөтлөх, цахим хэлбэрээр ирүүлсэн сонгон шалгаруулалтын материалыг хуулбарлаж архивлахдаа Комиссын даргаар баталгаажуулан архивт хүлээлгэх;

 

7.4.3.Журмын 4.3.2, 4.3.3-д заасан үнэлгээний нэгтгэлийг бэлтгэж комисст танилцуулах;

 

7.4.4онгон шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах;

 

7.4.5.Комиссын гишүүдийг шаардлагатай мэдээллээр  хангах;

 

7.4.6.Хууль хяналт, шүүхийн эрх бүхий байгууллагаас Комисстой холбоотой асуудлаар маргаан шийдвэрлэх, хяналт, шалгалт хийх тохиолдолд шаардлагатай баримт, мэдээллийг тухай бүрд нь гаргаж өгөх.

 

7.5.Оролцогч нь дараах эрх, үүрэгтэй байна:

 

7.5.1.сонгон шалгаруулалтын журамтай танилцаж судалсан байх;

7.5.2.сонгон шалгаруулалтын урилгаар зарласан 1 (нэг) болон түүнээс олон талбайд хүсэлт ирүүлэх;

 

7.5.3.Комиссын гишүүдийн баталгаажуулсан үнэлгээний өөрт хамаарах хэсэгтэй хэсэгчлэн танилцах;

 

7.5.4.хүсэлтэд ирүүлсэн баримт бичгийг үнэн зөвийг бүрэн хариуцна.

 

7.5.5.сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Сонгон шалгаруулалтын комисст  бичгээр гаргах.

 

НАЙМ. Бусад зүйл

 

8.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд дараах хариуцлага хүлээлгэнэ:

 

8.1.1.сонгон шалгаруулалт оролцохоор ирүүлсэн баримт бичиг нь энэхүү журмын 3.1-д заасан шаардлагыг хангаагүй, баримтаар нотлогдоогүй, холбогдох байгууллагаас олгосон хуулийн этгээдийн болон татварын албаны тодорхойлолт, боловсролын үнэмлэх, гэрчилгээ, тоног төхөөрөмжийн гэрчилгээ зэрэг сонгон шалгаруулалтын баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, эсхүл сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор тэдгээр бусдын баримтад засвар, өөрчлөлт оруулж ашигласан нь илэрхий байвал комисс үнэлгээ хийхээс олонхийн саналаар татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгана;

 

8.1.2.үнийн болон техникийн саналыг үнэлэх явцад комиссын дарга, гишүүн, нарийн бичгийн дарга нь энэхүү журамд заасныг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласан бол Төрийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ;

 

8.1.3.энэ журамд заасныг зөрчсөн нь нотлогдож, холбогдох хариуцлага хүлээхээр болсон Комиссын дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нарыг дахин комиссын бүрэлдэхүүнд оролцуулахгүй.

 

8.2.Маргааныг хянан шийдвэрлэхэд дараах журмыг баримтална:

 

8.2.1.сонгон шалгаруулалтын үе шатад комисс нь тухайн оролцогчийн эрх ашгийг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж үзсэн оролцогч тухайн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан Ашигт малтмал, газрын тосны газрын даргад бичгээр гомдол гаргаж болно.

 

8.2.2.Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь журмын 8.2.1-д заасан гомдлыг хүлээн авмагц цахим системд мэдээлэн, тухайн талбайн үнэлгээг зогсоож, гомдолд хамаарах  комиссоос бусад комиссоор дахин хянуулж, ажлын 5 хоногт багтаан хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг гомдол гаргагчид мэдэгдэнэ.

 

8.2.3.сонгон шалгаруулалтад оролцогч нь шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

 

8.3.Бусад.

8.3.1.Шалгарсан оролцогчийн техникийн саналд хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь гүйцэтгэсэн эсэх, түүнийг хайгуулын ажлын жилийн тайланд тайлагнасан эсэхэд Ашигт малтмал, газрын тосны газар хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллана.
 

 

 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох

сонгон шалгаруулалтын журмын 1 дүгээр хавсралт

 

 

 

 

МЭДЭЭЛЭЛТЭЙ ТАНИЛЦАХ ТОДОРХОЙЛОЛТ

 

 

 

 

............................ /аж ахуй нэгжийн нэр/ нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцож байгаа тул сонгон шалгаруулалтын комисст улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн мэдээлэл болон татварын албаны тодорхойлолттой танилцахад зөвшөөрөл олгож байна.

 

 

 

 Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох

сонгон шалгаруулалтын журмын 2 дугаар хавсралт

 

 

 

 

 

ТӨСӨЛД ОРОЛЦОХ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧНИЙ ЖАГСААЛТЫН МАЯГТ

 

202 ... оны ... -р сарын ... –ны өдөр ..................... аймгийн .......................... сумын нутаг .................. га бүхий ................... нэртэй талбайд ус, газрын тос, уламжлалт бус газрын тосноос бусад ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохоор зарласан ................ талбайн кодтой сонгон шалгаруулалтанд оролцохоор ирүүлсэн төсөлд оролцох мэргэжлийн боловсон хүчний жагсаалтыг гаргаж байна.

 

 

 

д/д

Овог нэр

Албан тушаал

Үндсэн ажилтан

Гэрээт ажилтан

Мэргэжил

Мэргэжлийн зэрэг

Нийгэмийн даатгал төлөгдсөн эсэх

Тайлбар

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох

сонгон шалгаруулалтын журмын 3 дугаар хавсралт

 

 

 

ТӨСӨЛД ХЭРЭГЛЭГДЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТЫН МАЯГТ

 

202 ... оны ... -р сарын ... –ны өдөр ..................... аймгийн .......................... сумын нутаг .................. га бүхий ................... нэртэй талбайд ус, газрын тос, уламжлалт бус газрын тосноос бусад ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохоор зарласан ................ талбайн кодтой сонгон шалгаруулалтанд оролцохоор ирүүлсэн төсөлд оролцох тоног төхөөрөмжийн  жагсаалтыг гаргаж байна.

 

 

 

Д/д

Техник, тоног төхөөрөмжийн нэр

марк

улсын бүртгэлийн дугаар

зориулалт

Өмчийн хэлбэр

 

Өөрийн

Гэрээт

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

 

 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох
сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр хавсралт


ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН
ТЕХНИКИЙН САНАЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС

...... оны ... дугаар сарын ....-ны өдөр                  ...................................... (аж ахуйн нэгжийн нэр)

 ...............................................              ................................................                  ..............................
       (талбайн нэр)                                       (аймаг, нийслэл)                                  (сум, дүүрэг)
 

Шалгуур үзүүлэлт Үнэлгээ Оноо
1 Төслийн техникийн баримт бичгийн үнэлгээ   0-18
  1.1 Талбайн геологи, хайгуулын ажлын төлөвлөлт 12  
Геологи, хайгуулын ажлыг оновчтой, гүйцэд төлөвлөсөн:
Талбайн геологийн тогтцыг бүрэн судалж, байж болох бүх төрлийн ашигт малтмалын үнэлгээ өгсөн байх, арга аргачлалд судалгааны ажил зохимжтой зөв төлөвлөгдсөн байх.
10-12  
Геологи хайгуулын ажил төлөвлөсөн: Талбайн геологийн тогтцыг гүйцэт судлаагүй, хайгуулын шатны ажлуудыг ерөнхийд нь төлөвлөсөн байх. 6-9  
Геологи, хайгуулын ажлын төлөвлөлт хангалтгүй: Хайгуулын талбайн мэдээлэлтэй бүрэн танилцаагүй, судалгааны ажлын зорилго тодорхой бус, хайх ашигт малтмалын эрлийн ажил оновчтой бус. 0-5  
  1.2 БОХ, нөхөн сэргээх ажил, зардлын хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг тооцсон төлөвлөлт, мэдээлэл 0-6  
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг бодитой төлөвлөсөн /бүрэн хангалттай/: Хайгуулын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн уулын малталт, өрөмдлөгийн ажлын хэмжээнд төлөвлөсөн зардал хангалттай төлөвлөгдсөн байх 5-6  
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг алдаатай төлөвлөсөн байх /төлөвлөсөн/: Хайгуулын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн уулын малталт, өрөмдлөгийн ажлын хэмжээнд төлөвлөсөн зардал хангалтгүй, дутуу төлөвлөгдсөн байх 3-4  
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг бодитой төлөвлөсөн /бүрэн хангалтгүй/: Хайгуулын ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн уулын малталт, өрөмдлөгийн ажлын хэмжээнд буруу төлөвлөсөн зардал хангалтгүй байх 0-2  
2 Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал болон тэдгээрийн туршлага чадвар 0-7
  2.1 Мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал 4  
Төслийг гүйцэтгэх өөрийн үндсэн ажилтантай буюу ИТА болон Геологчид 100 хувь хангагдсан эсэх (НДШ төлөлтийн тодорхойлолт, бусад нотолгоотой байх). 4  
Төслийг гэрээгээр гүйцэтгүүлэх бол (ИТА болон Геологчид <99 хувь). 0-3  
2.2 Мэргэжлийн боловсон хүчний туршлага, чадвар 3  
 Монгол Улсын Зөвлөх геологич ажилладаг 3  
Монгол Улсын Мэргэшсэн геологич ажилладаг 2  
3.2.3 Аль аль нь байхгүй 0  
3 Төсөлд ажиллах техник тоног төхөөрөмжийн мэдээллийн үнэлгээ     (Гэрээ болон хавсралтаар баталгаажсан байна.) 0-5
  3.1 Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өөрийн өмчийн өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бол (өрмийн нотлох хавсралтууд) 5  
Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх өрмийн, геофизикийн болон бусад техник тоног төхөөрөмжийг түрээсэлдэг эсвэл гэрээгээр хайгуулын ажил гүйцэтгүүлэх бол (Хамтран ажиллах гэрээ) 3-4  
Геологи, хайгуулын ажил гүйцэтгэх техник тоног төхөөрөмжийн мэдээлэл ирүүлээгүй болон алдаатай, ирүүлсэн бол 0-2  
НИЙТ ОНОО
30 хүртэл

 

/4 дүгээр хавсралтыг УУХҮС-ын 2022 оны А/275 дугаар тушаалаар өөрчлилсөн./
4.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар (Л.Баярмандал), Үндэсний геологийн алба (О.Чулуун), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Геологийн бодлогын газар (Б.Уянга)-т тус тус даалгасугай.

5.Энэ тушаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагвад үүрэг болгосугай.




САЙД                         Ж.ГАНБААТАР