- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуульд заасан цэргийн тагнуулын байгууллагын бие бүрэлдэхүүний алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв, гүйцэтгэх ажилтай холбогдох бие бүрэлдэхүүн, санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг Зэвсэгт хүчний Жанжин штабт шилжүүлэх ажлыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
2 дугаар зүйл.Цэргийн тагнуулын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн хэмжээ, сүлжээ, цэргийн алба хаагчийн онцгой нөхцөлийн болон хуульд заасан бусад нэмэгдлийн хэмжээг тогтоохдоо алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгааг одоо байгаа түвшнээс бууруулахгүй байх зарчмыг баримтална.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
