- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.1.8 дахь заалт:
"9.1.8.цэргийн тагнуулын байгууллага нь олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдлыг судалж, Монгол Улсад учирч болзошгүй аюул, заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдлагыг хангах."
2/12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт:
"12.1.3.олон улс, бүс нутгийн цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн байдал, үүсэж болзошгүй цэргийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбоотой мэдээллээр зэвсэгт хүчний удирдлагыг хангахад чиглэсэн хилийн чанадад явуулах цэргийн тагнуулын ажиллагаа;"
2 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн "Гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагааг тагнуулын байгууллага" гэснийг "Гадаад тагнуул, сөрөх тагнуул, эдийн засгийн тагнуул, цэргийн тагнуул, хилийн тагнуулын үйл ажиллагааг эдгээр ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.4, 12.1.5, 12.1.6 дахь заалтын дугаарыг "12.1.4, 12.1.5, 12.1.6, 12.1.7" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын "цэрэг-стратегийн болон" гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
