- Нүүр
- Сайдын тушаал
- Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэмд өөрчлөлт оруулах тухай

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар А/113
Улаанбаатар хот
Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэмд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 63 дугаар зүйлийн 63.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Шинэ сэргэлтийн бодлого"-ын 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төрөөс аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, иргэдийн ажил, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-ийн 2.16 дахь заалтыг "Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх тээвэрлэгч аж ахуйн нэгж нь 10-аас доошгүй тээврийн хэрэгсэлтэй байна" гэж, 8.7 дахь заалтыг "Үйл ажиллагаа нь ачаа тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр мэргэшсэн, санхүүгийн хувьд чадамжтай аж ахуйн нэгж улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэнэ" гэж өөрчилсүгэй.
2.Энэхүү тушаалаар баталсан "Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-ийн өөрчлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.
3.Дүрмийн өөрчлөлтийг хэрэгжүүлж ажиллахыг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ /Б.Гүрсоронзон/-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т даалгасугай.
САЙД Л.ХАЛТАР
Текст томруулах
A
A
A
