- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 14
Гурвансайхан
Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д", Татварын Ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.3, 64.4 дэх хэсгийг үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Тус сумын малчин болон мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдээс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг малын төрөл тус бүрд дор дурдсанаар тогтоосугай.
Үүнд:Адуу 1000 төгрөг
Үхэр 500 төгрөг
Хонь 500 төгрөг
Ямаа 500 төгрөг
Тэмээ 0 төгрөг
2. Малын тоо толгойд ноогдох татварыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн Төсвийн тухай 60.2.8-д заасны дагуу зарцуулахыг Засаг дарга ( Б.Цэрэн-Очир)-т үүрэг болгосугай.
3. Малын тоо толгойн албан татварын тухай хууль болон энэхүү тогтоолыг малчин иргэд, татвар төлөгчдөд сурталчилж ажиллахыг нийт хурлын Төлөөлөгчдөд, малын тоо толгойн албан татвар хураах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийт ажилтан албан хаагчдад уриалсугай.
4. Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн хянуулж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.
5. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, нарийн бичгийн дарга ( Д.Ялалт)-д тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Н.САРАН
Текст томруулах
A
A
A
