A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 124

Улаанбаатар хот

"ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ" ТӨХК-ИЙН ХУВЬЧЛАЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт"-ын "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-тай холбогдох 15 дахь хэсгийг хассугай.

2. "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчилсан Төрийн өмчийн хорооны холбогдох шийдвэрийг хүчингүй болгох талаар хууль тогтоомжид заасан зохих арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ