- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БҮРЭН СУМЫН ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ТӨВ АЙМГИЙН, БҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 06
Баянтөхөм
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар хуралдааны "Газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 12 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 5754 дугаарт бүртгүүлсэнтэй холбоотойгоор сумын "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоол хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар хуралдаанаар батлагдсан "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" № 07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хүчингүй болсон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлээс хасуулахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Доржпалам/-д үүрэг болгосугай.
ДАРГА С.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
